| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж иргэн, ААН-ийн 10 сая хүртэлх торгуулийг өршөөх хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ талаар тэрбээр "Цар тахлаас үүдэн иргэдийн орлого буурсан үед өршөөлийн хууль нэн шаардлагатай гэж үзэж байна. 

Хуулийн төсөл хэрэг нь шалгагдаж байгаа хүмүүст үйлчлэх бөгөөд урьдчилсан байдлаар сая гаруй иргэд үүнд хамрагдах боломжтой болж байна. Баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийг арван сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан.

Торгуулийн ихэнх хэсэг нь замын хөдөлгөөний зөрчил байна. Байгаль орчны эсрэг буюу алт олборлох гэж яваад ганц хоёр хүрз шороо авдаг. Энэ торгууль нь 2-5 сая төгрөг байдаг. Төлж чадахгүй байгаа иргэд тэнсэн харгалзах ял авч байгаа тул иргэдийн амьдрал хүнд байгаа нөхцөлд хуулийн төслийг өргөн барьж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж иргэн, ААН-ийн 10 сая хүртэлх торгуулийг өршөөх хуулийн төсөл боловсруулжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.