| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР "The HU" ХАМТЛАГ "ЧИНГИС ХААН" ОДОНГОО ГАРДАЖ АВНА

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 27-ны эл өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол уламлжлал болоод тогтсон.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай билээ. 

Өнгөрсөн жил өнжсөн "Чингис хаан" одонгоо Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил "Thu Hu" хамтлагт хүртээхээр шийдвэрлэсэн билээ. Тус хамтлаг тив дэлхийд үндэстний их урлагаа рок поп урсгалтай хослуулан "Хүннү рок" урсгалын гайхамшгийг үзүүлж, сурталчилж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож яваа билээ.

“Хү” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгосон гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу.

Тус хамтлагийнхан гадаадад тоглолттой яваа учир Төрийн дээд одонгоо гардаж авахгүй байх. Харин энэ хамтлагийг "төрүүлж" хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд нь хүргэж яваа продюсер, үүсгэн байгуулагч Гавьяат жүжигчин Б.Дашдондогийг авах болов уу гэж бодож байна. 

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 27-ны эл өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол уламлжлал болоод тогтсон.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.