| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ӨВЛИЙН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НЭГНИЙ ДАШНЯМТАЙ САЙН ӨДӨР

Өнөөдөр аргын тооллын 2019 оны 11 сарын 27. Билгийн тооллын өвлийн тэргүүн, хөхөгчин Гахай сарын шинийн нэгэн.Буд, Лхагва гараг. Дашнямтай шар Луу өдөр.

Өглөө наран 8:14- мандлаа. Орой-17:06- жаргана. Гахай хүчир болох тул Гахай сар, амьтад нүхэнд орж ичиж дуусдаг тул наран байрлаж буй оддын ордыг Хилэнцийн орд хэмээн нэрлэнэ. Энэ сарын шинийн нэгэн Дашнямтай өдөр болой.

Хилэнцийн ордонд наран орох өдөр хур орвол хойшдоо хур дунд зэрэг байна. 11, 26- дахь өдөр огторгуйд үүл хөшиглөн гарвал Хонин сард хур бууна. Яв, Юүм босоо золгоно. Замд гарвал хойд зүгт мөр гарга. Үс засуулбал нас богиносно. Хүний сүлд: Хөлийн ул, эрхий, оройд хэмээжээ.

Өнөөдөр аргын тооллын 2019 оны 11 сарын 27. Билгийн тооллын өвлийн тэргүүн, хөхөгчин Гахай сарын шинийн нэгэн.Буд, Лхагва гараг. Дашнямтай шар Луу өдөр.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.