| | USD/MNT 0₮

БЗД-ийн нийт 9909 иргэн шинжилгээнд хамрагджээ

“КОВИД-19” ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ, ТАНДАХ ШИНЖИЛГЭЭНД 9909 ХҮН ХАМРАГДЛАА

2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр зохион байгуулж буй нийт 35 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж нийт 9909 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийлээ.

Эдгээр шинжилгээний төв, тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 529 хүн ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд нийт 322.338 хүнд шинжилгээ хийгээд байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр зохион байгуулж буй нийт 35 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж нийт 9909 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийлээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.