| | USD/MNT 0₮

Т.Мөнхсайхан:Ажлаас болж ам мурийх зүйл өчнөөн гарч болно, Д.Нямхүү эмчийг халахгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хоёрын хооронд ажил мэргэжлийн үл ойлголцол үүсч, албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж эхэллээ гэсэн мэдээлэл гарах болсон. 

Тэдний дунд ямар асуудал үүссэн бэ гэхээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа халдвартай иргэдийг өөр эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлнэ гэдгийг Д.Нямхүү эмч эсэргүүцсэн юм билээ. 

Харин ажил үүргийн даалгавар биелүүлэхгүй бол ажлаа өгөөрөй гэж сайд Т.Мөнхсайхан нь хэлсэн талаар Д.Нямхүү дарга тайлбар хийсэн юм. Мөн түүнчлэн Эрүүл салбарт удаан ажиллаж байгаа хүмүүсийг ажлаас нь халж, чиг үүргийг нь өөрчилсөн гэх мэдээлэл ч өчигдрөөс эхэлж гарсан. Үүнд салбарын сайд нь тайлбар хийгээгүй байгаа юм.

Тэгвэл дээрээс буюу Засгийн газраас салбарын сайд болон Д.Нямхүү эмч хоёрыг энэ хүнд цаг үед ойлголцож ажиллахыг үүрэгдсэн байна. Тиймээс Д.Нямхүү эмчийг халахгүй, албан тушаалтай нь хэвээр үлдээж, хариуцлагатай ажиллахыг салбарын сайд нь ч мөн үүрэгджээ.

Сайд Т.Мөнхсайхан "Нямхүү эмчийг халж солихгүй. Бид ойлголцсон. Ер нь яаманд ажилчдыг халж солиогүй. Дотоод чиг үүрэг бүтцийн хувиар сэлгэлт хийсэн" гэсэн тайлбарыг өгчээ. 

Т.Мөнхсайхан:Д.Нямхүү эмчийг халахгүй, бид ойлголцсон
Улс төр

Сэтгэгдэл (32)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.