| | USD/MNT 0₮

МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР УУЛ УУРХАЙД МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙНЭ

Өмнөговьчууд 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Түүний нэг болох махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж байнгын ашиглалтад оруулжээ. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг нядлах мах боловсруулах үйлдвэрийг байгуулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор нэг зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болно.

Мөн уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.