| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:Халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэг эмч, эмнэлгийн ажилчид болчихоод байна

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт хэлсний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 16 саналын томъёоллоор санал хураалаа. 

Шадар сайд Я.Содбаатар "Халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэг эмч, эмнэлгийн ажилчид болчихоод байна. Хяналт шалгалтууд эрчимтэй хийж байна. Эмнэлгийн нөхцөлд гарсан халдвар тархалт өндөртэй. Эмнэлгүүд бүгдээрээ хуучирсан, нийтийн жорлонтой зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлууд гарч байна. Амьсгалын замын өвчтөн хүлээж авах өрөө байр гаргах зэргээр  олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ удаагийн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ тухай заалт ороогүй" байгаа гэлээ. 

Дашрамд дуулгахад өнөөдрийн байдлаар халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын 40 гаруй нь халдвар авснаас 15 нь эдгэрч, тусгаарлалтад шилжсэн байгаа юм байна. 

Я.Содбаатар:Халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэг эмч, эмнэлгийн ажилчид болчихоод байна
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.