| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Долдугаар сарын 1 хүртэл алданги, торгуулийг тооцож орлогоо бүрдүүлэх нь зүйтэй

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Зарим гишүүдийн гаргасан санал их зөв зүйтэй юм. Холбогдох яамныхантай нь ярилцлаа. Татвартай шууд адилтгаж үзэж болохгүй. Нийгмийн даатгал бол сар бүр санд орлого нь ордог. Орсон орлогоороо тэтгэвэрээ тавиад явдаг. Жилийн  тэтгэврийн нийт зардал 185 орчим тэрбум төгрөг байдаг. Орлого нь мөн блансаа барьдаг. Тэгэхээр энэ бол өөрөө эмзэг эрсдэлтэй асуудал. Торгуулийг нь аваад хаячихаар сарын орлого байхгүй болно. Орлого тасалдаж өөр зүйлд эргэлдээд эхэлнэ. Засгийн газрын 180 дугаар тогтоол дээр торгууль шимтгэлийг нь чөлөөлөх бодлогын мессэжээ илэрхийлсэн гаргасан.

Тэгэхээр долдугаар сарын 01 хүртэл орлогоо бүрдүүлж, тайлангаа тавиад явах нь зүйтэй. Харин тэр торгууль, шийтгэл алдагдлыг нь яаж тооцох, чөлөөлөх эсэхийг нь дараа нь Засгийн газар саналаа боловсруулаад ороод ирэх ёстой" гэв. 

Татвартай шууд адилтгаж үзэж болохгүй. Нийгмийн даатгал бол сар бүр санд орлого нь ордог. Орсон орлогоороо тэтгэвэрээ тавиад явдаг. Жилийн тэтгэврийн нийт зардал 185 орчим тэрбум төгрөг байдаг. Орлого нь мөн блансаа барьдаг. Тэгэхээр энэ бол өөрөө эмзэг эрсдэлтэй асуудал. Торгуулийг нь аваад хаячихаар сарын орлого байхгүй болно. Орлого тасалдаж өөр зүйлд эргэлдээд эхэлнэ. Засгийн газрын 180 дугаар тогтоол дээр торгууль шимтгэлийг нь чөлөөлөх бодлогын мессэжээ илэрхийлсэн гаргасан.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.