| | USD/MNT 0₮

Чуулган:АТГ-ын дарга дэд даргаа томилдог болно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Авлигын эсрэг хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслөөр санал хураалт явуулснаар гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Энэхүү хуулийн гол зорилго нь АТГ-ын дарга дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулжээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгасан байна. 

Энэхүү хуулийн гол зорилго нь АТГ-ын дарга дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгажээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.