| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар: Зах, худалдааны төв, үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн түрээсийг 17 сарын хугацаанд хөнгөлж байгаа

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо коронавирусийн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Түрээсийн төлбөрийн хөнгөлөлт хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ. Хөнгөлөлтөд ямар байгууллагууд хамрагдах вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын шийдвэрээр түрээсийн хөнгөлөлт 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс 2021 оны долдугаар сарын 01-нийг хүртэл нийт 17 сарын хугацаанд үйлчилнэ. Хамрагдах байгууллагуудын хувьд:

  • Зах, худалдааны төв болон худалдаа үйлдвэр үйлчилгээ,
  • Хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлсэн албан татвар төлөгчид хамрагдана. Одоогийн байдлаар 18,8 тэрбум төгрөгийн түрээсийн төлбөрийг хөнгөлсөн. 
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо коронавирусийн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.