| | USD/MNT 0₮

Ц.Туваан:Хүнсний хангамжийн хямрал эхэлж байна, үүнийг хуульд яаж тусгасан бэ

 
УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Хүнсний хангамжийн хямрал эхэлж байна. Хуульд үүнийг яаж тусгасан бэ. Цас их орж өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо. Гэтэл хивэгний үнэ 28 мянга болсон. Үнийн зохицуулалтыг хуульд заавал тусгах хэрэгтэй. Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн хуулиуд хэзээ хэрэгжих вэ” гэсэн асуултад Шадар сайд Я.Содбаатар “Хүнсний нөөц хангалттай байгаа. Хариуцлагатай үед хариуцлагатай үг хэлэх хэрэгтэй. Өндөг, нарийн ногооны хүндрэл үүссэн. Нийт өндөгний 50 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. Нарийн ногооны хангамжийг бид анхаарч байна. Өндөгний нөөцийг одоо 7 хоногоор татсан” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн 3800 тонн өнжмөл өвс, 1800 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрч буй аймгуудад үнэгүй өгөхөөр  ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкны 5 сая ам.долларын санхүүжилтээр тэжээлийн дэмжлэг болгон өвөлжилт хүндэрсэн 75 суманд олгоно гэсэн хариултыг өглөө. 
Мөн 3800 тонн өнжмөл өвс, 1800 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрч буй аймгуудад үнэгүй өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкны 5 сая ам.долларын санхүүжилтээр тэжээлийн дэмжлэг болгон өвөлжилт хүндэрсэн 75 суманд олгоно
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.