| | USD/MNT 0₮

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР БОЛОН МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН МАРГААШ БОЛНО

Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой болон Их Эзэн чингис хааны мэндэлсэний Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан 11-р сарын 27 буюу маргааш 14.00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно.

Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10 цагаас 17 цагийн хооронд цахимаар бүртгэж байна. 

Дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын харцага Д.Анар түрүүлж байжээ.

Харин улс тунхагласны барилдаанд нь Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж байжээ.

Чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан маргааш болно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.