| | USD/MNT 0₮

Өнөөдөр зарим нутгаар ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Цаг агаарын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулсаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах гэнэ.

Салхи 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Цаг агаарын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулсаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах гэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.