| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:Баянзүрх дүүрэгт өдөрт 20-30 хүнээс халдвар илэрч байгаа тул хатуу хөл хориог дахин сунгаж байна

Шадар сайд Я.Содбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэргэжлийн байгууллага болон тархвар судлаачдын гаргасан дүгнэлтээр Нийслэлд хөл хориог дахин 14 хоногоор сунгахаар болж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт өдөрт 20-30 хүнээс халдвар илэрч байгаа тул ийнхүү хөл хорио тогтоох шаардлагатай болж байна. Тиймээс энэ сарын 23-наас эхэлж ирэх нэгдүгээр сарын 06 хүртэл Гамшгийн бэлэн байдлын хүрээнд хатуу хөл хориог 14 хоногоор сунгаж байна. Нийслэлийн хэмжээнд тогтоож байгаа учраас дараах 15 чиглэлийн үйл ажиллагааг хэвийн явуулна.

Тодруулбал, Шахмал түлш, хүнсний үйлдвэрлэл, түлшний түгээлт, малын өвс тэжээл, улсын онцгой обьект, нийтийн тээвэр зөвшөөрөлтэй такси, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээллэл шуудангийн үйл ажиллагаа, хууль тогтоох хууль тогтоох байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, хүүхэд хамгаалах түр байрууд, буяны үйл ажиллагаа хэвийн ажиллана. Бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, онлайнаар ажиллана.

Түүнээс гадна Шадар сайд вакцинжуулалтыг даруй хийхээр төлөвлөж байна гэдгийг онцоллоо. 

Тодруулбал, Шахмал түлш, хүнсний үйлдвэрлэл, түлшний түгээлт, малын өвс тэжээл, улсын онцгой обьект, нийтийн тээвэр зөвшөөрөлтэй такси, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээллэл шуудангийн үйл ажиллагаа, хууль тогтоох хууль тогтоох байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, хүүхэд хамгаалах түр байрууд, буяны үйл ажиллагаа хэвийн ажиллана. Бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, онлайнаар ажиллана
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.