| | USD/MNT 0₮

АН-аас орлого багатай айл өрхөд 5 кг мах тараана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцсэн. Вакцин худалдан авах Ажлын хэсгийг ахалж байгаа Сангийн сайдаас мэдээлэл авахаар дуудсан боловч ажилтай байн гэдэг шалтгаанаар ирсэнгүй.

Өнөөдрийг хүртэл мэдээлэл хангалтгүй байгаа учраас ирэх долоо хоногт энэ асуудлаар дахин мэдээлэл авна.

Засгийн газраас цахилгаан, дулаан, хог, усны мөнгийг төрөөс даах болсонтой холбоотойгоор Эрчим хүчний сайдаас мэдээлэл авлаа. Тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж, дараа нь иргэдийг буруутгадаг байдал газар авлаа. 

Эргээд буруу шийдвэртээ ард иргэдийг буруутгадаг боллоо. Энэ жил хүйтэн өвөл болж байгаа учраас цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Гэтэл үүнд иргэдийг буруутгаж байгаатай АН санал нийлэхгүй.

Иргэд нохойны байраа халааж байна гэх. Ийм зүйл байхгүй. Ахуйн хэрэглээ маш бага байхад ард иргэдээ буруутгаж байгаа нь тун зохисгүй. Эрчим хүчний сайдын өгсөн мэдээллээр цаашид дулаан, цахилгаан доголдохгүй гэж хэллээ. 

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Зөв зохистой ажил энэ чиглэлд авч хэрэгжүүлсэнгүй. Өнгөрсөн амралтын өдөр Ардчилсан Нам, ардчиллыг дэмждэг хүн бүрт анхаарууштай үйл явдал боллоо.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Арванхоёрдугаар сарын 06-нд өнөөгийн АН-ын 20 жилийн ой болж өнгөрсөн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ойнууд тохиосон болохоор томоохон хэмжээнд баяр ёслол болгож тэмдэглээгүй.

Харин эсрэгээрээ цар тахлын үед орлого багатай, амьжиргааны түвшин багатай иргэдэд туслахаар болсон. “Хотынхондоо хониор туслая” аяныг зохион байгуулсан. Хөдөөнийхөн маань оролцож, нийт 55 гаруй сая төгрөг, 7000 гаруй бог мал хандивласан байна.

Үүнийг намынхаа бүтцийн байгууллагуудаар цуглуулаад,  Улаанбаатарт авч ирж махны үйлдвэрт эрүүл ахуйн шаардлага хангуулж тав, таван кг-аар нь савлан стандарт нийцүүлэн Нийслэлийн орлого багатай иргэдэд хүлээлгэж өгнө. Мөн энэ үеэр бусад компаниуд хандаж, амны хаалт, гар ариутгагч бэлэн мөнгөний тусламж үйлчилгээ үзүүлж байна" гэлээ. 

“Хотынхондоо хониор туслая” аяныг зохион байгуулсан. Нийт 55 гаруй сая төгрөг, 7000 гаруй бог мал хандивласан байна. Үүнийг намынхаа бүтцийн байгууллагуудаар дамжуулан цуглуулж, Улаанбаатарт авч ирж махны үйлдвэрт эрүүл ахуйн шаардлага хангуулж тав, таван кг-аар нь савлаж, нийслэлийн орлого багатай иргэдэд хүлээлгэж өгнө.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.