| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Үндсэн хуулийг ёсчилж, гарын үсэг зурна

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна. 

2019 оны арваннэгдүгээр сарын 26-нд:

  • 10.00 цагаас “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Төрийн ордны их танхимд зохион байгуулна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 16 нас хүрч байгаа, хувь хүний хөгжил, сурлага, нийгмийн идэвхи оролцоогоороо манлайлагч 850 шилдэг сурагч андгай өргөнө.
  • 11.30 цагаас Төрийн есөн хөлт цагаан туган дээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг баталгаажуулах ёслол болно. Ерөнхийлөгч ёсчилж, гарын үсэг зурна.
  • 12.00 цагаас Жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
  • 14.00 цагаас “Тусгаар тогтнолын ордонд” “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн лекц тавина.

2019 оны арваннэгдүгээр сарын 27-нд:

  • 11.00 цагт The Hu хамтлагт Чингисийн одон гардуулна.

  • 14.00 “Буянт-Ухаа” спорт цогцолборт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан шигшмэл 128 бөхийн барилдаан болно.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.