| | USD/MNT 0₮

Н.Тавинбэх: Тог цахилгаанаа хэмнэж эхэлсэн айл өрх, албан байгууллагуудад талархаж байна

Засгийн газрын шийдвэрээр ирэх долдугаар сарын 01 хүртэл айл өрх болон албан байгууллагын тог, цахилгаан, усны мөнгийг төрөөс тэглэж өгөх шийдвэрийг гаргасан билээ.

Харин тогны мөнгө тэглэж өгч байна гэсэн мэдээллээр эрчим хүчний ачаалал эрс нэмэгдэж, айл өрх албан байгууллагууд энэ үед нэмэлтээр тень залгаснаас болж цахилгаан станцууд доголдож эхэлсэн.

Харин Засгийн газраас дахин журам гаргаж, цахилгаанаа хэтрүүлэн хэрэглэсэн айл өрхийн мөнгийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гарсан юм. Энэ журам гарснаас хойш иргэд цахилгааны хэрэглээгээ тохируулж, ачаалал багасч байгаа талаар өнөөдөр салбарын сайд нь мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрчим хүчний салбар арваннэгдүгээр сарын 1-ний хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 0 үлдэгдэлтэй, орлогын нэгдсэн данс 30 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна" хэмээсэн. 

Мөн түүнчлэн тэрбээр "Эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Алдагдлын ганцхан шалтгаан нь төрөөс хэрэглэгчийн үнийг хатуу барьдаг. Үнийг нэмэх шаардлага зайлшгүй бий болсныг олон удаа хэлж байгаа.

Гэхдээ ийм цаг үед төлбөр нэмэх талаар ярих нь туйлын зохимжгүй тул дотоод нөөц боломжоо шавхан ажиллаж байна. Харин цахилгааны оргил үеийн ачаалал харьцангуй буурч, хэвийн горимдоо шилжиж байгаа. Тиймээс иргэддээ талархаж байна. 

Хэвийн горимд орвол үнэ нэмэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу тавина. Цахилгаан, дулааны хэрэглэгчийн үнийг нэмэх асуудал нь Эрчим хүчний яамны хариуцах асуудал биш. Үүнийг бие даан шийддэг Эрчим хүчний зохицуулах ерөнхий хороо гэж бий" гэлээ. 

Н.Тавинбэх:Цахилгаанаа хэмнэж эхэлсэн айл өрх, албан байгууллагуудад талархаж байна
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.