| | USD/MNT 0₮

Үндсэн хуулийн цэцийн даргыг баасан гарагт сонгоно

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох  гишүүдийн хуралдааны товыг тогтоолоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 29 буюу Баасан гаригт 11.00 цагаас хийхээр болов.

Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн Цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлнэ.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг аж.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдааны товыг тогтоолоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.