| | USD/MNT 0₮

Ө.ЭНХТҮВШИН:НАМАЙГ 800 ХЯТАД ОРУУЛЖ ИРСЭН ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ШАЛГААЧ ДЭЭ

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшинг 800 хятад иргэдтэй холбоотой байж болзошгүй. Тэдгээр хятад иргэдийн толгойлогч Хуантай холбоотой төдийгүй Монгол Улсад цахим казино байгуулах эрхийг олгож, тэдгээр иргэдийг бөөн бөөнөөр нь оруулж ирсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн билээ.

Тэгвэл энэ мэдээлэлд Шадар сайд өнөөдөр тайлбар хийлээ. Тэрбээр “Гадуур 800 хятадыг Энхтүвшин оруулчихсан гээд байгаа билээ. Сэтгүүоч та нар итгэж байгаа юмуу. Цэцэрлэгийн хүүхэд ойлгочихоор асуудлыг би хөөцөлдөж гүйгээд байх шаардлага байхгүй.

Тэр 800 хятад визтэй орж ирээ биз дээ. Эсвэл би виз олгосон юмуу, би захиалсан юмуу. Тэрийг шалгачихаач дээ. Мэдээж 800 хүн виз авахад аль нэгэн байгууллага, хүний урилгаар виз олгогдоно биз дээ. Хэн ямар компани захиалга өгч, дээрх хятадуудад виз олгосон бэ гэдгийг Эрээн хот, Хөххотын Консулаас асуугаад тодорхой болгочих. Энэ мэдээлэлд би яагаад дуугарахгүй байсан бэ гэхээр нэгдүгээрт хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэднээс удахгүй дүн мэдээлэл хэлэх байх. Түүнээс наана янз бүрийн мэдээлэл хийж болохгүй. Энэ асуудал явсаар байгаад хоёр улсын хоорондын харилцааны асуудал болно.

Улстөрчид биенээ чадах, давахын тулд хийдэг асуудал биш юм. Ойрын хугацаанд тагнуул болон цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх байх. Үүнд миний нэр хүнд гэхээсээ илүүтэй Засгийн газрын нэр хүнд гараад байна. Тухайлбал, Засгийн газар нь хятадуудыг оруулж ирсэн. Тагнуулын байгууллага нь мэдэж байсан гэх мэт барин тавин юм яриад байгаа. Тиймээс тагнуул болон хуулийн байгууллага нь хариугаа өгөх ёстой” гэв.

800 хятад иргэнийг намайг оруулж ирсэн гэж байгаа бол хууль хяналтынхан нь шалгаач дээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.