| | USD/MNT 0₮

Н.Тавинбэх:Цахилгааны хэрэглээгээ хэтрүүлсэн бол хэрэглэгч өөрөө зөрүү төлбөрийг төлөх журам гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцах асуудлыг зохицуулах журмыг баталсан байна.

Цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг Засгийн газар энэ сарын 13-нд гаргасан. Энэ хүрээнд баталсан журамд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, хэрэглэгчийн эрх үүрэг зэргийг нарийвчлан зохицуулжээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Журамд өнгөрсөн оны мөн үеийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төр хариуцна. Үүнээс хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцахаар зохицуулж байгаа. Тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр даах шийдвэр гаргахад хэрэглээний хэмжээ нэмэгдэнэ гэдгийг тооцож байсан. Гэхдээ хэрэглээ бидний тооцсоноос хэтэрч, эрчим хүчний үйлдвэрлэл, импортоос давж байгаа. Тиймээс оргил ачааллын үе буюу 17-00-21.00 цагт аж ахуйн нэгж эрчим хүчний хэрэглээгээ 20 хүртэл хувь бууруулах, айл өрхүүд хэрэглээгээ багасгах боломжийг бүрдүүлэх үүрэг өгч байгаа.

Мөн стандартын шаардлага хангасан, галын аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмж хэрэглэхийг үүрэг болгож байна. 

Тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр хариуцах шийдвэр гарснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүд ашигладаггүй талбай, байраа цахилгаанаар халаах, халаалтын зориулалттай ашиглаж байгаа цахилгааны утас нь стандарт хангахгүй байх зэрэг зөрчил гаргаж байна. Энэ нь ачааллыг нэмж байгаа учраас тодорхой хязгаарлалт хийх шаардлага үүссэн" гэлээ. 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцах асуудлыг зохицуулах журмыг баталсан байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.