| | USD/MNT 0₮

Я.Содбаатар: 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгоно

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар "Энэ жил амаргүй өвөл болох төлөвтэй байна. Намраас хойш зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн. Улсын хэмжээнд 10 аймгийн нийт 50 хувьд нь цасан бүрхүүл тогтож, 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг нэн өндөр эрсдэлтэй байгаа. Тиймээс Засгийн газраас малчдад зориулсан багц арга хэмжээг үзүүлэхээр боллоо. Үүнээс гадна зарим барааг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Уг хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлж байна. Үүнийг дагуулан хүнсний бүх төрлийн улаанбуудай, ургамлын тосны жагсаалт батлах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрч буй аймгийн малчдад үнэгүй олгох ажлыг эхлүүллээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулна. Мөн УОК-оос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг хүргэж өгөх болно.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.