| | USD/MNT 0₮

Нүүрс тээврийн жолооч нар тарваганы мах хилээр нууж гаргаад байгаа учир хориг тавьсан гэв

Энэ арваннэгдүгээр сарын 21-нд Цагаанхад дахь гаалийн талбайд нэг жолооч авто машиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Одоогийн байдлаар Цагаанхад бүст 4000 орчим нүүрс ачсан тээврийн хэрэгсэл болон төдий тооны жолооч нар машиндаа хонож, түлш хоолны нөөц нь шавхагдсан байдалтай байгаа талаар ч мэдээлэл байна. Нүүрс тээврийн нөхцөл байдал ч хүнд хэвээрээ байгаа гэнэ.

Мөн түүнчлэн Гашуунсухайтын боомтоор ирэх  2020 оны дөрөвдүгээр сар хүртэл өдөрт 200 машин нүүрс гарах хязгаарлалт Хятадын зүгээс тавьсан гэх сураг байна.

Энэ талаар “Баянзам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөл П.Баярхүүгээс тодруулахад “Энэ гарсан мэдээлэл бол батлагдсан эх сурвалжтай мэдээлэл биш. Баяннуур аймгаас тарваган тахал өвчинтэй төстэй амьтны гаралтай хижиг өвчний голомт үүссэн учир хилийн боомтод хорио тавьсан байна. 

Тухайлбал, Монголын талаас тарвага болон тарваганы мах оруулж байгаад хил дээр баригдсан юм билээ. Тиймээс тус улсаас амьтны гаралтай халдварт өвчин гарч дэгдэж магадгүй гэж манай нүүрс тээврийн жолооч нар хориг тавиулж, жолооч нарт шалгуур хатуу тавьж байгаа учраас нүүрс тээвэрлэлтийг багасгасан юм билээ. Өөрөөр хэлбэл, дээрх өвчинтэй холбоотой үүрэг чиглэл өгсөн юм билээ” гэлээ.

 

 

 

Энэ арваннэгдүгээр сарын 21-нд Цагаанхад дахь гаалийн талбайд нэг жолооч авто машиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.