| | USD/MNT 0₮

Б.Навчаа: Х.Нямбаатар сайд надад нэмж ял өгөх учраас шүүх хурал болтол яриа өгч болохгүй

Жүжигчин Б.Навчаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг цахим орчинд шүүмжлээд яллагдагч болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сошиал орчинд түгээд байна. Тэрбээр "Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү.Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна. Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа" гэсэн байна. 

Түүнтэй холбогдож нөхцөл байдлыг тодруулахаар оролдсон боловч "За уучлаарай сэтгүүлчид минь би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа болно шүү. Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж айлгасан цагдаа намайг" хэмээн хариулт өгөв.

Жүжигчин Б.Навчаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг цахим орчинд шүүмжлээд яллагдагч болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сошиал орчинд түгээд байна. Тэрбээр "Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү.Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна. Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа" гэсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.