| | USD/MNT 0₮

Г.Доржханд: “Дубайн гэрээ”-г судалгаагаар бус СУРГААР явуулж байжээ

ХҮН нь “Дубайн гэрээ” болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ талаар ХҮН-ын ТУЗ-ийн гишүүн Т.Доржханд: Дубайн гэрээ нь Засгийн газрын хууль тогтоомжуудыг зөрчсөн нь ил боллоо. Тухайлбал, гэрээнд гарын үсэг зурсан Монголын талын төлөөлөгчдийн итгэмжлэл хүчин төгөлдөр бусад тооцогдож, “Дубайн гэрээ” өөрөө хүчин төгөлдөр бус баримт бичиг болжээ хэмээн бид үзлээ. Иймд бидний зүгээс Засгийн газарт дараах гурван шаардлагыг хүргүүлж байна.

  1. Улс төрөөс хараат бус мэргэжлийн баг бүрдүүлж, гэрээг Монголын талд ашигтай нөхцөлөөр шинэчлэн сайжруулах;
  2. Рио тинто-гоос бусад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, ногдол ашиг авах хугацааг наашлуулах;
  3. Гүний уурхайн санхүүжилтэд оролцсон олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын банкуудыг бодит мэдээллээр хангаж, нягт хамтран ажиллахыг шаардаж байна” гэлээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор өнгөрсөн сараас эхлэн Монгол АМНАТ-гүй улс болж, үүний үр дүнд улсын төсөв нийт 100 орчим тэрбум төгрөгийн орлогоор алдагдлаа. Энэ хугацаанд ямар ямар компани хэдий хэмжээний уул уурхайн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнийг улсын хилээр АМНАТ-гүй гаргасныг яаралтай зарлаж, нийтийн баялгаас зохион байгуулалттайгаар хийсэн хулгайг илрүүлж ажиллахыг Ерөнхий сайдаас шаардаж байгаагаа мэдэгдлээ.

ХҮН нь “Дубайн гэрээ” болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.