| | USD/MNT 0₮

УОК хуралдаж, хөл хориог дахин гурван хоногоор сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний 06.00 цагт дуусгавар болох Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ "Өнөөдөр УОК хуралдаж, маргааш буюу лхагва гарагт Засгийн газрын хурлаар халдварын эсрэг бодит үр дүн дээр шийдвэрүүд гарна. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна" гэсэн юм. 

Харин бидэнд ирсэн мэдээллээр хөл хориог Улаанбаатар хотод дахин гурван хоногоор буюу арванхоёрдугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл, халдвар голомтлон тархаж буй Архангай, Сэлэнгэ аймагт дахин 14 хоног сунгах хувилбарууд яригдаж байгаа юм.

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний 06.00 цагт дуусгавар болох Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ "Өнөөдөр УОК хуралдаж, маргааш буюу лхагва гарагт Засгийн газрын хурлаар халдварын эсрэг бодит үр дүн дээр шийдвэрүүд гарна. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна" гэсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.