| | USD/MNT 0₮

Ковидод зориулж Япон Улсаас 233 сая ам.долларын зээл авах хуулийн төслийг баталлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.  Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэхүү яаралтай тусламжийн зээлийг цар тахлын үед

  • эдийн засгийг идэвхжүүлэх,
  • нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,
  • иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах,
  • нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Японы талаас 25 тэрбум иен буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн санхүүжилтийг олгоно. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байх юм.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.