| | USD/MNT 0₮

Бичил зээлийн багцын 64 төсөлд , 9.1 тэрбум төгрөгийн зээл олгоно

Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаар ахлуулсан “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хурлын ажлын хэсэг энэ сарын 27-28-ны өдөр хуралдаанаа цахимаар зохион байгуулав.

Энэ удаагийн “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” дэлхий дахинд тархаад буй Ковид 19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын үед анх удаа цахимаар явуулж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж байна. Үүнтэй холбогдуулан хурлын заал танхимыг мэргэжлийн байгууллагаар 2 цаг тутамд халдваргүйжүүлэлт хийлгэн, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд бүгд ковид 19-ийн шинжилгээнд хамрагдаж, амны хаалт, бээлий гэх мэт нэг удаагийн хэрэгслийг тогтмол хугацаанд солих зэрэг халдвар, хамгаалалын дэглэмийг нарийн баримтлан ажилласан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-ыг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс youtube дэх Жижиг, дунд үйлдвэрийн газар SME Agency of Mongolia сувгаар хоёр өдрийн турш шууд дамжууллаа.   

“Бичил зээлийн багц”-ын 64 төсөлд , 9.1 тэрбум төгрөгийн зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангилалд  хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлджээ.

Эдгээр төслийн эзэд  “Төсөл сонгон шалгаруулах  хорооны хурал”-д хоёр өдрийн турш цахимаар оролцож өөрсдийн төслөө танилцуулж, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох “Бичил зээлийн багц” –аас 64 аж ахуй нэгж, 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.   

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгох ажил эхэлнэ. 

ЖДҮХС-аас 2020 онд зээл  олгох Тэргүүлэх салбар чиглэл

Хуулиараа жижиг дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоодог. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн  зүүн бүс гээд  тогтоосон. Бүс бүрт  нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэлийн нөөцөд нь тулгуурлаж тогтоосон гэсэн үг. Үүнийхээ дагуу  жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 онд дэлхий нийтийг хамарсан Коронавирус /Ковид 19/ цар тахлын улмаас ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл,  ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан. Эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл, зоорь, хүлэмжийн салбар чиглэл багтжээ.

Эдгээрээс гадна  нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон. 

БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсний дагуу  Энэ салбарт судалгаа Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч судалгаа хийжээ.

Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбар 90 гаруй гаруй хувьтай ковидэд өртөж байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг  зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлсон.

 

 

 

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангилалд хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлджээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.