| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар хөл хориотой байгаа энэ үед хүүхдийн автобус хайж сураглав

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотой хотын автобус замын нөхцөл байдалтай өчигдөр орой биечлэн танилцлаа. 

Танилцах ажлын явц сайтын шууд дамжуулалтаар иргэдэд хүрсэн юм. Тэгвэл энэ үед Хотын дарга албаны хүнээс мэдрэмжгүй асуулт асуув.

Тэрбээр "Хүүхдийн автобус яаж явж байгаа вэ" хэмээн асуув. Нөгөө албаны хүн нь "Хүүхдийн автобус зорчихгүй байгаа. Хөл хорионы нөхцөл байдалд ажиллахгүй байгаа" гэж хариулахад хотын дарга хэнэггүй "Заза" гэсэн хариул өгч лайв үзэж байгаа олны доог тохуу болов.

Ийм мэдрэмжгүй хотын даргатай болоод сар гаруйн нүүр үзэж байна. Түүнийг ажлаа авсны дараахан хөл хорио тогтоосон. Өөрөө галын шугаман дотор ажиллаж байгаа хүн хүүхдийн автобус явахгүй байгаагаа ч мэдэхгүй байна гэдэг үнэхээр инээдтэй бөгөөд эмгэнэлтэй биш үү. Энэ цаг үед туршлага дутаж сандрах зүйл гарах л байх. Гэхдээ хөл хорионы үед хүүхдийн автобус асуугаад зогсч байх хотын даргатай ард түмэн шүү гэдгээ мэдэж авлаа. 

 

Тэрбээр "Хүүхдийн автобус яаж явж байгаа вэ" хэмээн асуув. Нөгөө албаны хүн нь "Хүүхдийн автобус зорчихгүй байгаа. Хөл хорионы нөхцөл байдалд ажиллахгүй байгаа" гэж хариулахад хотын дарга хэнэггүй "Заза" гэсэн хариул өгч лайв үзэж байгаа олны доог тохуу болов.
Улс төр

Сэтгэгдэл (50)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.