| | USD/MNT 0₮

Гэрээр үйлчилдэг дуудлагын бариач олон хүнд ХАЛДВАР тараажээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 13 хүнд халдвар илэрсэн. Голомтууд дээр шинэ илрэлт саарсан сайн мэдээтэй" гэв.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 712 болсон бөгөөд үүнээс 360 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал нэн хүнд, хүнд 3, хүндэвтэр 55, хөнгөн 301 хүн байгаа.

Улаанбаатарт бүртгэгдсэн эхний тохиолдлын хавьтал 52 хүн өвчилсөн бөгөөд 9 байршилд халдвар гарсан байгаа. Төмөр замын 3 байршилд 11 хүн өвчилсөн.

Гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан 12 гэр бүл байгаа. Гэр бүлийн хувьд халдварын эрчим маш өндөр 52 хувьтай байна. Мөн гэртээ хүн урьж бариа засал хийлгэдэг явдал манайд байгаа бөгөөд халдварын 23.3 хувь нь үүнээс үүдэлтэй тархсан.

Мөн караокетой холбоотой 20 орчим хувь, буяны ажил, төрсөн өдөр, бие биенийхээрээ айлчилж зочилсонтой холбоотой 3-6 хувь, тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь, орцны хавьтал 2.9 хувьтай байгаа юм.

Тиймээс иргэдийг олон нийтийн газраар явахгүй байх гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байх, бага насны хүүхдийг үнсэхгүй байх, гарын ариун цэврээ сайтар сахих, гэртээ цэвэр агаар байга сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ хийж байхыг ЭМЯ-наас анхааруулж зөвлөж байна. 

Гэрээр үйлчилдэг дуудлагын бариач олон хүнд ХАЛДВАР тараажээ
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.