| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт 2600 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрчээ

 
Дархан-Уул халдварын голомт болж, улмаар халдвараа хумиж, голомтыг зогсоосон талаарх таатай мэдээллийг дуулгаад удаагүй байгаа билээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд  өрх бүрээс нэг иргэнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн байна. Шинжилгээний явцад Covid-19-ийн хоёр тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 22 болсныг өнөөдөр мэдээллээ. 

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Аймгийн хэмжээнд нэг өрхөөс нэг иргэнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд  аймгийн төвийн нийт 23 мянган өрхөөс 18 мянган өрх нь шинжилгээнд хамрагдсан байна. Өнөөдөр үлдсэн 2000-3000 өрхийн шинжилгээг авснаар энэ ажил дуусна. Энэхүү шинжилгээгээр батлагдсан 20 тохиолдлын маршрут болон хавьтлыг давхар илрүүлэхийг зорьжээ.Ингээд, эхний  2600 багц шинжилгээнээс хоёр эерэг тохиолдол илэрснийг Эрүүл мэндийн яамнаас бидэнд ирүүллээ.

 Аймгийн Онцгой комиссоос яаралтай хуралдаж, хоёр иргэнтэй холбоотой мэдээ мэдээллийг авах, тусгаарлах, ойрын хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна" гэлээ. 

Дархан-Уул аймагт 2600 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.