| | USD/MNT 0₮

ЗТХ-ийн сайд Л.Халтар ачааны гадаргуугаас арчдасын шинжилгээ авах үүрэг өгчээ

Цар тахлын улмаас Улаанбаатар төмөр зам ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төмөр замын хэмжээнд 362 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Мөн өдөр тутмын 3991 ажлын байр, мэргэжлийн 298 ажлын барны 20 мянга,972 ам метр талбайд ариутгал хийснийг ЗТХЯ-ны Шуурхай бүлгийн хуралдаанд Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр танилцуулав.

Энэ үеэр Зам тээврийн сайд Л.Халтар мэргэжлийн хяналтын байгууллага хүнд бэрх цаг үед төмөр замчидтай хамтарч, идэвх санаачлагатай ажиллаж байгаад туйлын талархаж буйгаа илэрхийлээд УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Тодруулбал, Замын-Үүдэд үүсээд байгаа бөөгнөрлийн асуудал, шилжүүлэн ачилтын зохион байгуулалтад Тээвэр зохион байгуулалтын алба онцгойлон анхаарах, төмөр замынхан "Монголросцветмет"-ийн хангалт дээр анхаарал хандуулж, долоо хоногт авдаг тайланг хоёр хоног тутамд авдаг болох, дан ганц Дархан гэлтгүй Улаанбаатар, Сайншандын шугам замын худалдааны төвүүдэд чиглэл өгч, өртөө, зөрлөг, замын хэсгүүдийн хүнсний түгээлтэд онцгой анхаарах, мэдээ гаргахыг үүрэг болгожээ.

Мөн УБТЗ Эрүүл мэндийн лабораторидоо чиглэл өгч Улаанбаатар болон бусад газрууд дээр ОХУ-аас бууж байгаа ялангуяа гараар арчиж буулгадаг ачаануудын гадаргуу дээрээс арчдасын шинжилгээг туршилтаар авч дүгнэлт гаргах зэрэг үүрэг, чиглэл өгсөн байна. 

Мөн УБТЗ Эрүүл мэндийн лабораторидоо чиглэл өгч Улаанбаатар болон бусад газрууд дээр ОХУ-аас бууж байгаа ялангуяа гараар арчиж буулгадаг ачаануудын гадаргуу дээрээс арчдасын шинжилгээг туршилтаар авч дүгнэлт гаргах зэрэг үүрэг, чиглэл өгсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.