| | USD/MNT 0₮

Яндангаа хөөлүүлсэн айлаас 70 кг хөө гарчээ

 
Өвөлдөө эртнээс бэлдэх, ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос "Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Энэхүү ажлын үргэлжлэл болгож амралтын энэ өдөр БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга болон бусад албаны хүмүүс яндан хөөлөх үйл ажиллагааг газар дээрх нь хэрхэн хийж байгаатай танилцлаа.
 
 
Эхний айл нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Б.Энхбаатарынх байсан юм. Эднийх 10 жил ашигласан ханан пийшингээ 2 жилийн өмнө өөрсдөө хөөлжээ. Өнгөрсөн оны өвөл нэг удаа буудаж, хааяа нэг утаа гардаг талаар хэлсэн юм. Мөн энэ удаа мэргэжлийн хүмүүсээр хөөлүүлж, зөвлөгөө мэдээлэл авсандаа их баяртай байна. Өвөлдөө айлтгүй, сэтгэл амар өвөлжихөөр боллоо. Энэ аяныг өрнүүлж байгаа бүх хүнд талархаж байгаагаа хэлмээр байна гэсэн юм.
 
 
"Таван толгой түлш” компани өнгөрсөн оны 9 сараас эхлэн галлагаатай айл өрхүүдийн янданг дуудлагаар хөөлж, битүүмжлэлийг шалгаж эхэлсэн. Өнгөрсөн ондоыйролцоогоор 3000 айлд үзлэг хийж, мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
 
 
"Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын ажилтан П.Ариунбуян: "Ихэнх гэр хорооллын айлууд яндангаа дутуу хөөлсөн байдаг. Энэ нь өвлийн хүйтэнд зуух дэлбэрэх, цаашлаад угаартаж амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс аль өрхүүд галлагааны үе эхлэхээс өмнө яндаг, зуухаа зайлшгүй хөөлөх, битүүмжлэлийг шалгах хэрэгтэй юм. Яндангаа хөөлье аяны хүрээнд өнөөдрөөс эхлэн айл өрхүүдээр явж мэргэжлийн зөвлөгөө мэдээллүүдийг хүргэж, янданг хөөлж ажиллаж байна.”
 
Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэн Б.Дамдинбазар:
 
 
"Манайх өнгөрсөн жил яндангаа хөөлүүлсэн. Тухайн үед сайн хөөлж, цэвэрлүүллээ гэж бодсон. Гэтэл өнөөдөр мэргэжлийн хүмүүс стандартын дагуу хөөлж 70 кг хөө тортог гаргасныг хараад их гайхлаа. Их сайн хөөлүүллээ. Тиймээс бусад айл өрхүүддээ яндангаа цаг тухайд нь сайн хөөлж, аюулгүй байдлаа шалгахыг зөвлөмөөр байна.” 
 
Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэн Б.Дамдинбазар "Манайх өнгөрсөн жил яндангаа хөөлүүлсэн. Тухайн үед сайн хөөлж, цэвэрлүүллээ гэж бодсон. Гэтэл өнөөдөр мэргэжлийн хүмүүс стандартын дагуу хөөлж 70 кг хөө тортог гаргасныг хараад их гайхлаа. Их сайн хөөлүүллээ. Тиймээс бусад айл өрхүүддээ яндангаа цаг тухайд нь сайн хөөлж, аюулгүй байдлаа шалгахыг зөвлөмөөр байна”
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.