| | USD/MNT 0₮

М.Энхсайханы дүү М.Чаминцэцэгийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд хянан хэлэлцэж түүнд оногдуулсан ялыг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих болгон өөрчилж, бусад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн М.Энхсайханаас 55 сая төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байв. Түүнд оногдуулсан 4.6 жилийн ялаас зургаан сарыг хасаж 4 жил болгосны цаана ялынхаа 50 хувийг нь эдэлбэл яах вэ” гэхчлэн бодлого байсан гэж мэргэжлийнхэн ярьж байна. Бас “бодлого” байж.

Эх сурвалжийн мэдээлснээр хэдийгээр номын санд ажиллуулж буй учраас М.Энхсайханы биеийн байдал сайн байгаа гэж мэдээлдэг боловч бодит байдал дээр тийм  ч сайнгүй байгаа, энэ нь уг хэрэгт түүний төрсөн хүү, төрсөн дүү, дүүгийн хүү зэргийг “хоморголох” байдлаар шалгаж эхэлсэнтэй холбоотой болов уу гэсэн юм.

М.Чаминцэцэгийн хүүхдүүд, М.Энхсайханы хүүхдүүдийг шалгаж эхэлсэн. Тухайлбал М.Энхсайханы дүү М.Чаминцэцэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ оны 10 дугаар сарын 6-ны өдөр тус хэлтэст мөрдөн шалгаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилсон, чөлөөлсөн тушаалын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаж яаралтай ирүүлэх тухай албан бичгийг  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад ирүүлжээ.

М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа төрсөн дүү М.Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзсэн байдаг.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд хянан хэлэлцэж түүнд оногдуулсан ялыг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих болгон өөрчилж, бусад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн М.Энхсайханаас 55 сая төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байв. Түүнд оногдуулсан 4.6 жилийн ялаас зургаан сарыг хасаж 4 жил болгосны цаана ялынхаа 50 хувийг нь эдэлбэл яах вэ” гэхчлэн бодлого байсан гэж мэргэжлийнхэн ярьж байна. Бас “бодлого” байж.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.