| | USD/MNT 0₮

ОРОН НУТГИЙН ЗАМ ДАВАА ХАЛТИРГААТАЙ БАЙНА

Өнгөрсөн өдрүүдэд Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурсны улмаас орон нутгийн замууд цас ихтэй, халтиргаатай, гулгаатай байна.

Тухайлбал, өнгөрсөн шөнө Элсэн тасархай Архангай чиглэлийн авто замын дагуу цасан шуургатай байсан бол Булган аймгийн Баяннуур-Дашинчилэн-Гурванбулаг чиглэлийн хатуу хучилттай зам дагуу хур тунадас орж цасан шуурга шуурсны улмаас замын гадаргууд халтиргаа, гулгаа үүсч болзошгүй байна.

Мөн Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, шатах тослох материалын нөөцтэй гарах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Авто үндэсний төвөөс зөвлөжээ.

Орон нутагт зам даваа халтиргаа, гулгаатай байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.