| | USD/MNT 0₮

Баянхонгор аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол PCR шинжилгээгээр СӨРӨГ гарчээ

Баянхонгор аймагт өчигдөр орой нэг иргэнээс Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоогоод байсан. Харин тухайн иргэнээс авсан түргэвчилсэн шинжилгээний хариунд РCR шинжилгээ хийж баталгаажуулахаар ХӨСҮТ рүү илгээсэн.

Харин тухайн иргэнийг болон  ойрын хавьтлуудыг тусгаарлан, гэрт нь ариутгал, халдваргүйтгэл хийсэн талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн билээ.

Мөн аймгийн Онцгой комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах салбарт ажилладаг ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөний цагийг тогтоож, бусад хөдөлгөөнийг хязгаарласан байсан юм.

Тэгвэл PCR шинжилгээний хариуг СӨРӨГ гарч, түргэвчилсэн оношлуурын шинжилгээ үгүйсгэгдсэн байна. 

Баянхонгор аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол PCR шинжилгээгээр СӨРӨГ гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.