| | USD/MNT 0₮

3,2 тэрбумын өртөгтэй усан оргилуурын орчныг тохижуулахад 3,7 тэрбумыг төсөвлөснөөс 500 сая төгрөгийг ирэх онд санхүүжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барьсан. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг батлах тухай, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг батлах тухай нийт таван бодлогоын бичиг баримтыг өргөн барьсан юм.

Гэвч тус төслүүд өнөөдөр цахим орчинд нэлээдгүй шуугиан тариад байна. Тухайлбал, зөвхөн зун л ажилладаг 3,2 тэрбум төгрөгийн өртгөөр бий болсон усан оргилуурын орчныг дахин тохижуулахад 500 сая төгрөгийг 2021 оны Нийслэлийн төсөвт тусгажээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажилд зориулж нийт 3 тэрбум 788 сая 400 мянган төгрөгийг төсөвлөсөн бөгөөд үүнээс 500 сая төгрөг нь 2021 онд санхүүжүүлэгдэх аж. Цар тахлыг дотооддоо тархаахгүй барих, урьдчилан сэргийлэх ажилд нэлээдгүй хөрөнгийг зарцуулж байгаа тул хаа хаанаа бүсээ чангалах ёстойг төр засгийн удирдлагууд хэлсээр буй. Гэвч хотын удирдлагууд эдийн засаг унаж байгаа өнөө үед 3,2 тэрбум төгрөгөөр зөвхөн зун л ажиллах усан оргилуур барьж, үүнийгээ арчилж тордоход 3,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж суух нь хэт үрэлгэн зардал юм.

Зун ажилладаг 3,2 тэрбумын өртөгтэй “Усан оргилуур”-ын орчныг дахин тохижуулахад 500 сая төгрөг Улаанбаатар хотоос 2021 онд төсөвлөсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.