| | USD/MNT 0₮

Улаанбаатар хотод шинээр 6, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга  А.Амбасэлмаа мэдээлэхдээ "2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр нийт 3301 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудад нэмж халдвар бүртгэгдсэнгүй. Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол батлагдаж, нийт 60 тохиолдол боллоо. Тухайлбал, нэг нь голомтын ойрын хавьтал, бусад тав нь ойрын хавьтлуудын хавьтлаас ялангуяа караокеноос улбаатай хавьтлуудаас илэрчээ. Тэдгээр хүмүүс тусгаарлагдаж байсан хүмүүс юм. Мөн Дорноговь аймагт 1 тохиолдол илэрсэн. Нийтдээ 18 тохиолдол боллоо. Харин Сэлэнгэ аймагт 20 тохиолдол нэмж илэрч, нийт 144 боллоо. Ингээд Монгол Улсад дотооддоо халдварласан нь 262, нийтдээ 699 байгаа юм. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс биеийн байдал маш хүнд нэг хүн байна. Амьсгалын аппараттай байгаа. 

Бусад аймгийн хувьд:

  • Дархан-Уул аймагт 20 тохиолдол,
  • Орхон аймагт 17 тохиолдол
  • Говьсүмбэрт аймагт 2 тохиолдол байгаа юм.
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр нийт 3301 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудад нэмж халдвар бүртгэгдсэнгүй. Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол батлагдаж, нийт 60 тохиолдол боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.