| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Манай улс цар тахлын вакцины төлөвлөгөөгөө гаргасан, хаанаас авах сонголтоо хийсэн

Манай улс вакцины захиалга өгөөхөөр Дэлхийн банкнаас 50.6 сая ам.долларын зээл хүссэн талаар мэдээлсэн билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Дэлхийн хөгжиж байгаа ядуу буурай орнуудад зориулсан вакциныг түрүүлж авах боломжоор хангаж байгаа цорын ганц хөтөлбөр бол Ковакс. Энэ хөтөлбөрийг дэлхийн дөрвөн байгууллага санаачилсан. Санаачилсан байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид дэлхийн банкинд хандаж байгаа. Хэн нь мөнгөө төлсөн нь вакцинаа түрүүлж авна. Том хөгжилтэй орнууд мөнгөө өгөөд захиалчихсан байгаа. Тэгэхээр манайх шиг орнууд захиалга өгөхөд хүндрэлтэй байдаг учраас бид Ковакс хөтөлбөрт орж, Дэлхийн банкаар дамжуулан авах хүсэлтээ өгсөн. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй явж байгаа. 100 хувь вакцин орж ирэхгүй гэсэн үг. Тиймээс эхний 20 хувьд эрүүл мэндийн салбар болон галын шугаманд асуудалтай нүүр тулан ажиллаж байгаа хүмүүсээ вакцинд хамруулна гэсэн зорилготой байгаа. Нэг хүнд дөрвөн ам.доллар зарцуулагдана. Дараагийн 40 хувь нь 10 ам.доллараар хоёр тун вакцин хийнэ.

Хүүхдүүдэд вакцин хийхгүй гэсэн бодолтой байгаа. Яагаад гэхээр шинэ тутам вакцин учраас туршилтын хэдэн алхмыг алгассан байж болно гэж үзэж байгаа" гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл коронавирусийн эсрэг вакциныг хаанаас авах вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Манай улс цар тахлын вакцины төлөвлөгөөгөө гаргасан, хаанаас авах сонголтоо хийсэн" гэж хэлсэн. Хаанаас авах вэ гэдэгт тодорхой хариулт хэлээгүй юм.

Тэгэхээр олон нийтийн хувьд Хятад улсаас вакцин оруулж ирэх вий гэсэн болгоомжлол хардлага байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Манай улс цар тахлын вакцины төлөвлөгөөгөө гаргасан, хаанаас авах сонголтоо хийсэн" гэж хэлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.