| | USD/MNT 0₮

Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонсох юм байна. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. ДЭМБ-аас хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах шаардлагатайг сануулсан тул ЭМЯ ч санал нэг байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нь "Өөр аймгуудад голомт шинээр бүртгэгдэж нэмэгдвэл хөл хориог үргэлжлүүлнэ" гэдгээ өчигдөр хэлсэн билээ. 

Мөн Засгийн хуралдаанаар орон нутгийн иргэдийг нийслэлээс гаргах бэлтгэл ажлын явцыг Шадар сайд танилцуулна. Нийслэлээс орон нутаг руу явах нийт 27 мянган иргэн байгаа бол орон нутгаас нийслэлд ирэх хүсэлтэй 12 мянган иргэн бий гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарсан байгаа. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. ДЭМБ-аас хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах шаардлагатайг сануулсан тул ЭМЯ ч санал нэг байгаа аж.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.