| | USD/MNT 0₮

“ТЭРГЭНЦЭРТЭЙ САЙХАН БҮСГҮЙ” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИССИЙН ТИТМИЙГ Б.ЛХАМСҮРЭН ХҮРТЛЭЭ

“Эмэгтэйчүүдийн Бриллиант Клуб" ТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний II уралдаан" тэмцээн өчигдөр 19.00 цагт “Holiday Inn” зочид буудлын танхимд болж өнгөрлөө.

Энэ удаагийн тэмцээнд 10 гоо бүсгүй оролцож байгаа авьяас билгээ сорьсноос Эрдэнэт хотоос оролцсон Б.Лхамсүрэн тэргүүн миссээр шалгарч, титэм зүүжээ.

Тэрбээр Франц улсад болох олон улсын тэмцээнд оролцох юм байна.

Тэмцээний гол зорилго нь тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, нийгэмд гадуурхагдаж, бусдад өрөвдүүлж, халамжуулж амьдрахдаа гол биш эрх тэгш нийгэмд, ажил эрхэлж, өөрийнхөө дураар тааваараа амьдрахыг тэд хүсч байгаагаа илэрхийлж,  нийгэмд нийт дундаа гадуурхдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь хүлээж авахгүй байхыг хүссэн юм.

 

“Эмэгтэйчүүдийн Бриллиант Клуб" ТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний II уралдаан" тэмцээн өчигдөр 19.00 цагт “Holiday Inn” зочид буудлын танхимд болж өнгөрлөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.