| | USD/MNT 0₮

Говьсүмбэр аймагт халдварын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ

Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос өнөөдөр цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл гаргажээ.

Тус комисс мэдээлэлдээ “Цар тахлын вирустэй иргэний нэгдүгээр хавьтлын 74 иргэнээс хоёр дахь давтан буюу баталгаажуулах шинжилгээ авч, Улаанбаатар хотод хүргэснээс арваннэгдүгээр сарын 24-нд хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарч, өмнөх иргэнтэй нийлээд, нийт гурван иргэний хариу эерэг гарлаа.

Вирус илэрсэн иргэд нь тусгаарлалтад байсан, нэгдүгээр хавьтлын иргэд бөгөөд Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д хүргэж байна. Арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэд ажилласан нийт 915 иргэнээс 574 нь шинжилгээ өгсөн. Өнөөдөр шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Иргэд идэвхитэй, хариуцлагатай оролцоно уу” гэжээ.

Говьсүмбэр аймагт халдварын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.