| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун:Энэ чинь тахал юм уу, ханиад юм уу

Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдаан болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Нэг жилийн өмнө Уханьд халдвар гарч байхад тахал гэж хүлээж авч байсан.

Хүмүүс нь гудамжинд явж байхдаа ухаан алдаж унаж байсан. Харин манайд 400 гаруй хүн халдвар авахад маш хүнд хүн байхгүй гэлээ. Уханьд гарсан халдвартай манайх адилхан уу. Мутацид ороод өөрчлөгдөв үү. Эсвэл монгол хүний биеийн онцлогтой холбоотой юу.  Энэ чинь тахал юм уу, ханиад юм уу. Тахал гэж айлгаж, улс орнуудад вакцин шахах гэсэн улс төр бизнесийн бүлэглэлүүд бий шүү. Улс орон бүр янз бүрээр хүлээж авч байна" гэв. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Вирус мутацид орж өөрчлөгдөж байгаа нь олон улсад бүртгэгдэж байгаа. Гэхдээ хүндрэх хүмүүсийн тоонд нөлөөлөхгүй байгаа. Дэлхий нийтэд халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Манай улсын хувьд цөөн хүн халдварласан болон эрт илрүүлэн шинжилж байгаа болохоор хүндрэл бага байгаа гэж ойлгож болно. Энэ өвчнийг цар тахал гэдгийг нийтээрээ тогтоосон. Ханиадтай адилтгаж, орхиж болохгүй" гэлээ. 

Хүмүүс нь гудамжинд явж байхдаа ухаан алдаж унаж байсан. Харин манайд 400 гаруй хүн халдвар авахад маш хүнд хүн байхгүй гэлээ. Уханьд гарсан халдвартай манайх адилхан уу. Мутацид ороод өөрчлөгдөв үү. Эсвэл монгол хүний биеийн онцлогтой холбоотой юу. Энэ чинь тахал юм уу, ханиад юм уу. Тахал гэж айлгаж, улс орнуудад вакцин шахах гэсэн улс төр бизнесийн бүлэглэлүүд бий шүү. Улс орон бүр янз бүрээр хүлээж авч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.