| | USD/MNT 0₮

Ц.Туваан:Ямаанд 180 тэрбум төгрөг өгдөг хэрнээ ядарсан иргэддээ яагаад өгч болдоггүй юм бэ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж байна.

Шадар сайд Я.Содбаатар түр хорооны хуралдаанд мэдээлэл хийсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Сөрөг хүчин буюу АН-ын гишүүн Ц.Туваан "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг бид нар өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Энэ хууль амьдралд хэрэгжиж байна уу. Тайланг нь харлаа тал журам нь батлагдаагүй явж байгаа юм байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах бэ. Хууль гаргасан байдаг. Гэтэл зарим заалт нь хэрэгжээд зарим нь хэрэгжихгүй байна вэ. Салбар хоорондын хүндрэл юу байна вэ. УИХ-ын гишүүд болон УОК-ийн гишүүд тэнд ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж мэдээлэл авч болох уу. 

Сангийн сайдаас асуухад хүүхдийн мөнгөний тухайд гэвэл өрхийн судалгаа авахад нийт өрхийн 40 хувь нь хүүхэдгүй юм байна. Энэ 40 хувь ямар санхүүгийн дэмжлэг авах вэ. Гадны улсуудыг харахаад аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа бодлого харагдах юм. Тэд бодитой дэмжлэг үзүүлдэг юм байна. Монгол Улс ямааны ноолуурт 180 тэрбум төгрөг гаргаад өгчихдөг юм билээ. Ядарсан иргэддээ яагаад 180 тэрбум төгрөг бэлнээр өгье гэхээр үүнийг хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ ямар бодлого юм бэ. 

Эрүүл мэндийн сайдаас асуухад энэ ПИСИАР шинжилгээний аппаратууд хөдөөний сүрьеэгийн төсөлтэй холбоотойгоор нэлээд хангагдаж тараагдсан санагдаад байх юм.

Монгол Улсад хэдэн ийм аппарат байгаа вэ. Үүнийг ашиглаж ажиллуулж чадах мэргэжилтэн байна уу. Нэг хүнд зарцуулж байгаа зардал 8 сая гэж зөв үү. Үүнийг тайлбарлаж тодорхой хэлж өгнө үү. 

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн кобинзон дууссан гэсэн. Энэ асуудлыг шийдэж өгсөн үү, салбарын сайд. Бас нэг асуудал гэвэл оюутнуудын суугаагүй сургалтын төлбөр, төлбөртэй сургуулийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг яах вэ. Хуулинд тодорхой заасан байгаа.

Дайны хажуугаар дажин гэгчээр юмны үнэ хэтэрхий өссөн байна. Үүнд бодитой судалгаа байна уу, З.Мэндсайхан сайдаа. Монголбанкныхнаас асууя, энэ хүүгийн асуудлаа ялангуяа банкны хүү хойшлуулах асуудлаа бодлогоо товч тодорхой хэлж өгнө үү" гэлээ. 

Сангийн сайдаас асуухад хүүхдийн мөнгөний тухайд гэвэл өрхийн судалгаа авахад нийт өрхийн 40 хувь нь хүүхэдгүй юм байна. Энэ 40 хувь ямар санхүүгийн дэмжлэг авах вэ. Гадны улсуудыг харахаад аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа бодлого харагдах юм. Тэд бодитой дэмжлэг үзүүлдэг юм байна. Монгол Улс ямааны ноолуурт 180 тэрбум төгрөг гаргаад өгчихдөг юм билээ. Ядарсан иргэддээ яагаад 180 тэрбум төгрөг бэлнээр өгье гэхээр үүнийг хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ ямар бодлого юм бэ.
Ярилцлага

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.