| | USD/MNT 0₮

Нүүрс тээврийн жолооч нарыг коронавирусийн шинжилгээнд хамруулж байна

Өмнөговь аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч нүүрс тээврийн гол зам учир хилийн боомтуудын ажилчид болон нүүрс тээврийн жолооч нарт түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийж эхэлсэн талаар өчигдөр Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгсөн билээ.

Тодруулбал, Гашуунсухайт Цагаанхад боомтын 4000 гаруй тээврийн жолооч нарт түргэвчилсэн оношлуураар халдварын шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх ажлыг өнөөдрөөс эхлэн хийж байгаа гэнэ.

Манайд ер нь түргэвчилсэн оношлуурын хүрэлцээ хангалттай байгаа юм байна. Хэрвээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хариуг, PCR шинжилгээний хариугаар баталгаажуулах юм байна. Учир нь томуу томуу төст өвчнийг ч түргэвчилсэн оношлуур эерэг гаргах тохиолдол байдаг ажээ. 

Нүүрс тээврийн жолооч нарыг коронавирусийн шинжилгээнд хамруулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.