| | USD/MNT 0₮

ДЭМБ-аас хөл хориог дахин сунгахыг зөвлөжээ

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 672 тохиолдол бүртгэгдснээс дотоодод тархсан халдварын тоо 235-д хүрсэн байна. Өнөөдөр гэхэд нэмж 26 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Манай улс хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдлыг тогтоогоод 14 хонож байна. Ирэх сарын 01 хүртэл хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар, УОК-иос гаргасан. Учир нь нийслэлийн хоёр голомт болон таван аймгийн голомтыг тасалж, тархалтыг хумих зорилготой ийнхүү хөл хорио тогтоосон байгаа юм.

Ер нь аймгууд болон төмөр зам дагасан суурин газрууд эрсдэл өндөртэй буюу халдвар тархах магадлал өндөр гэж үзсэн. Эрүүл мэндийн байгууллагаас болон тархвар судлаач эрдэмтэдийн хувьд халдварыг хумиж, гинжин хэлхээг тасалтал их хугацаа орно гэж үзжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болохоор Монгол Улсыг дахин хөл хориогоо сунгахыг зөвлөсөн байна. Тиймээс Засгийн газар хөл хориог сунгах эсэхийг маргаашийн хуралдаанаар шийднэ гэдгийг Шадар сайд Я.Содбаатар өчигдөр мэдээлсэн билээ.

Халдварыг бүрэн зогсоож хумихын тулд дахин хөл хориог 14 хоногоор сунгавал ард иргэдийн амьдрал болоод тэсвэр тэвчээр, эдийн засаг юу болох талаар шийдвэр гаргагчид нэг зүйлийг эргэцүүлж бодох байлгүй дээ хэмээн олон нийт үзэж байна.

Бүтэн сар гаруй хугацаанд хатуу хөл хорионд байвал иргэдийн амьдралд эрсдэл учирна. Хувийн хэвшлийнхэн ч орлогогүй хэцүүдэж эхэлнэ гэдгийг хаа хаанаа бодолцож байгаа болов уу. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болохоор Монгол Улсыг дахин хөл хориогоо сунгахыг зөвлөсөн байна. Тиймээс Засгийн газар хөл хориог сунгах эсэхийг маргаашийн хуралдаанаар шийднэ гэдгийг Шадар сайд Я.Содбаатар өчигдөр мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.