| | USD/MNT 0₮

Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдөрт очсон хүнээс ХАЛДВАР илэрчээ

Нийслэлийн хоёр голомт болон таван аймагт халдварын голомт бүртгэгдэж COVID 19-өөр өвчилсөн хүмүүсийн тоо, тохиолдол нэмэгдсээр байна.

Өнөөдөр гэхэд Улаанбаатарт гурван тохиолдол нэмэгдэж, нийслэл дэх дотоодын тоо 54 тохиолдол болжээ. Дээрх гурван иргэний хоёр нь Буянт-Ухаа хорооллоос илэрсэн байна.

Тодруулбал, Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдөрт очсон иргэнээс халдвар илэрчээ. Тус төрсөн өдөрт 46 хүн оролцсон бөгөөд бүгдийг нь тусгаарласан байгаа юм байна. Харин тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээгээр нэгнээс нь ийнхүү халдвар илэрчээ.

 

Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдөрт очсон хүнээс ХАЛДВАР илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.