| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 32 сорьцонд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 4335 хүнд шинжилгээ хийснээс нийт 32 сорьцонд халдвар илэрсэн байна. Нийслэлд бүртгэгдэж байгаа голомтоос гурван тохиолдол бүртгэгдэж, 54 болсон.

Нэг нь Буянт-Ухаа хорооллоос илэрсэн. Төрсөн өдөрт оролцсон 46 хүнийг тусгаарласан байгаа бөгөөд нэгнээс давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 

Нэг нь Төмөр замын эмнэлгийн сувилагч байна. Бас нэг нь Буянт-Ухаа хорооллын халдвартай иргэний ойрын хавьтал байна.

Сэлэнгэ аймагт 26 тохиолдол байна. Тэд ойрын хавьтлаас илэрсэн. Дорноговь аймагт ойрын хавьтлаас гурван иргэн халдвартай нь батлагдсан. Дархан, Орхон, аймагт тохиолдол нэмэгдээгүй байна.

Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч байна. 

Нийт батлагдсан тохиолдол 672 байна. Биеийн байдал хүнд хоёр хүн байна. Хүндэвтэр 43 хүн байна" гэлээ. 

 

Өчигдөр нийт 4335 хүнд шинжилгээ хийснээс нийт 32 сорьцонд халдвар илэрсэн байна. Нийслэлд бүртгэгдэж байгаа голомтоос гурван тохиолдол бүртгэгдэж, 54 болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.