| | USD/MNT 0₮

Хүүхдийн мөнгийг зээлд татахгүй байхыг банкуудад хатуу анхааруулжээ

Энэ сарын 20-ноос эхэлж хүүхдийн 100 мянган төгрөгийг олгосон билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгосон байна. 

Тэгвэл "Хаанбанк" хүүхдийн мөнгө дансанд ормогц иргэдийн данснаас зээлийн таталтыг хийсэн талаар иргэд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. 

Харин өчигдөр Шадар сайд Я.Содбаатар "Өнөөдрөөс эхлэн тийм зүйл гарахгүй, Монголбанкны удирдлага, ХААН банк, Төрийн банканд энэ асуудлаар чиглэл өгсөн. Банкны удирдлагуудын хэлж буйгаар зарим иргэн Хүүхдийн мөнгөний дансаа зээлийн данстайгаа холбочихсон байдаг юм байна.

Тэгж холбосон хүмүүсийн хувьд Хүүхдийн мөнгө нь оронгуутаа автоматаар зээлийн данс руу нь шилжсэн гэж ойлгосон" гэлээ.

Хүүхдийн мөнгийг зээлд татахгүй байхыг банкуудад хатуу анхааруулжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.