| | USD/MNT 0₮

Нас барсан хүний гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдийг хотоос гаргадаг байсан бүлэглэлийг илрүүлжээ

Фэйсбүүк сошиал сувгийг ашиглан нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж 250 мянган төгрөгөөр зардаг байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн баривчилжээ.

Тухайн хэргийг үйлдсэн 33 настай "У", 35 настай " Б" нар нь  Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад залилангийн хэргээр шалгагдаж байсан  бөгөөд дахин гэмт хэрэг үйлджээ. 

Тухайн этгүүдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны компанийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн, иргэн тус бүрээс 250 мянган төгрөг авдаг байжээ. Одоогийн байдлаар энэ төрлийн 12 гэмт хэрэг үйлдсэн  нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж.

Тэд "Цахим Иргэд" гэсэн хуурамч хаягийг ашиглан "Хөдөө орон нутгаас Нийслэл хотод ирээд гацсан иргэд байвал холбогдоно уу" гэсэн зарыг байршуулан иргэдийг залилжээ. Буяны компанийн нэрийг барьж, нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, 7-8 иргэнийг залилсан байж болзошгүй байна.

Тиймээс иргэд Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөх, мэдээ мэдээллийг сайтар нягталж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Тухайн этгүүдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны компанийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн, иргэн тус бүрээс 250 мянган төгрөг авдаг байжээ. Одоогийн байдлаар энэ төрлийн 12 гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.