| | USD/MNT 0₮

Б.Хурц, Г:Эрдэнэбат нарыг суллажээ

Энэ оны долдугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

Тэр үеэс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон Б.Хурц нарыг өчигдөр орой батлан даалтаар гаргасан байна. 

Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар шийдвэрлэсэн байсан юм. Харин давж заалдах шатны шүүх хурал 2020.10.30-ны өдөр болж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон бөгөөд цагдан хориог хэвээр үлдээсэн.

Харин өчигдөр орой таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж ийнхүү батлан даалтад гаргаж байгаа ажээ.

Шүүхэд прокуророос хүсэлт гаргасан уу, өмгөөлөгчид нь гаргасан уу гэдгийг эргэн мэдээлнэ. Өнөөдөр Төв аймгийн шүүхээс албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ. 

Цагдан хоригдсон Б.Хурц нарыг өчигдөр орой батлан даалтаар гаргасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.